Эрхэм зорилго:
“Дээд боловсролын
чанарын баталгааг хангахуйц Сургалтын бодлого боловсруулах,
төлөвлөх,зохицуулах, хяналт-үнэлгээ хийх чиглэлээр ажиллана”
Алсын хараа:
Дэлхийн өнцөг булан бүрт ажиллах цогц чадамжтай эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх
Үнэт зүйлс
Монгол улсад төдийгүй дэлхий дахинд мэргэжлээрээ овоглосон эрдэмтэн профессор багш нар,
хүний хүчин зүйл, бүтээлч үйл ажиллагаа
Академик сургалтын автономит эрх
Сургалтын уламжлал шинэчлэлийн нэгдмэл байдал
Шударга ёс ардчилсан зарчим
Мэргэжлийн бахархал, хандлага, ёс зүй
ЭМШУИС 2013-2014 оны хичээлийн жилд дэвшүүлсэн “Хариуцлага – хяналт” уриан
дор эрдэм шинжилгээ судалгаа боловсруулалтын ажлын олон улсын хэмжээнд
өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, шинжлэх ухаан–сургалт-үйлдвэрлэл,
үйлчилгээний холбоог бэхжүүлж, эх орны нийгэм эдийн засгийн хөгжилд хувь
нэмэр оруулах зорилтыг тавин ажиллаж байна.Тус газар нь ЭМШУИС-ийг шинэчлэх, хөгжүүлэх 2014-2017 оны стратеги төлөвлөгөөний хүрээнд НЭЭЛТТЭЙ ИХ СУРГУУЛЬ, ШИЛДЭГ ИХ СУРГУУЛЬ, ТОГТВОРТОЙ ИХ СУРГУУЛЬ гэсэн үндсэн 3 зорилго тавьж байна. Нээлтэй их сургууль зорилгын хүрээнд боловсролын чанартай үйлчилгээ үзүүлэх, сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, боловсронгуй гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх гэсэн зорилтуудын дэвшүүлсэн бөгөөд 2013-2014 оны хичээлийн жилд ЭМШУИС-ийн нийт 7 бүрэлдэхүүн сургууль, 3 салбар сургуулийн хэмжээнд нийт 77 тэнхим , 610 гаруй эрдэмтэн профессор багш нар, 11347 гаруй оюутантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Зохион байгуулалтын бүтэц
Дарга:
Н.Эрдэнэхүү - 226 тоот өрөө
Арга зүйчид:
Б.Балжинням /Сургалтын стратеги, төлөвлөлт, хэрэгжилтийн нэгдсэн зохицуулалтыг хариуцсан
арга зүйч/ - 229 тоот өрөө
М.Ундрам / Багшийн хөгжлийн бодлого хариуцсан арга зүйч/ - 229 тоот өрөө
М.Өсөхбаяр / Бодлого хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан арга зүйч/ - 229 тоот өрөө
Г.Батболд / Сургалтын технологийн хөгжил хариуцсан арга зүйч / – 229 тоот өрөө
О.Дөлгөөн /Хөтөлбөрийн хөгжил хариуцсан арга зүйч/ – 229 тоот өрөө
Т.Сумьяасүрэн / Удирдлага мэдээлэл хариуцсан арга зүйч/ - 236 тоот өрөө
Г.Ариунаа / Бодлогын хэрэгжилтийн хяналт үнэлгээ хариуцсан арга зүйч / – 236 тоот өрөө
Төгсөлтийн өмнөх сургалтаар:
Анагаах ухааны сургууль
Ерөнхий мэргэжлийн анагаах ухаан
Уламжлалт анагаахын сургууль
Уламжлалт анагаах ухаан
Зүү төөнүүр засал
Нүүр ам судлалын сургууль
Нүүр ам судлал
Нүүр амны эрүүл ахуйч
Эм зүйн сургууль
Эм зүйч
Нийгмийн эрүүл мэндийн сургууль
Нийгмийн эрүүл мэнд судлаач
Эрүүл мэндийн нийгмийн ажилтан
Эрүүл мэндийн эдийн засаг
Эрүүл мэндийн мэдээлэл зүй
Био-Анагаахын сургууль
Био-Анагаах,Удамзүй
Био-Анагаах, Дархлал судлал
Био-Анагаах,Бичил амь судлал
Био-Анагаах,Молекул биологи
Био-Анагаах, Эс судлал
Сувилахуйн сургууль
Сувилахуй
Хөдөлгөөн засалч
Эх барихуй
Сувилагч
Эх баригч
Нүүр амны техникч
Лабораторийн техникч
Дүрс оношлогооны техникч
Эм найруулагч
Гэр бүлийн үйлчилгээний ажилтан
Туслах сувилагч
Уламжлалт анагаахын сувилагч
Уламжлалт анагаахын бага эмч зэрэг нийт 28 мэргэжлийн чиглэлээр эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэж байна.
Хөтөлбөрийн үнэлгээ, магадлан итгэмжлэл
2011 онд АУС –ийн “Хүний их
эмч” анагаахын суурь боловсролын сургалтын нэгдмэл хөтөлбөрийг Номхон
далайн баруун бүсийн анагаах ухааны боловсролын холбооны хөндлөнгийн
үнэлгээнд амжилттай үнэлүүлсэн. Магадлан итгэмжлэл нь анагаах ухааны боловсрол олгогч сургуулийн сургалтын хөтөлбөр, хүний болон материаллаг нөөц боломж, цогц чадамж сургалт явуулахад тохиромжтой болохыг тодорхойлсон гэрчилгээ юм.
ЭМШУИС-н Эм зүйн сургуулийн эм зүйч бэлтгэх, АУС-ийн ерөнхий мэргэжлийн их эмч бэлтгэх, НЭМС-ийн НЭМ-ийн судлаач бэлтгэх, Био-Анагаахын сургуулийн Био-анагаах судлалч, УАС-ийн уламжлалт анагаах ухааны эмч бэлтгэх, Сувилахуйн сургуулийн сувилагч бэлтгэх сургалтын хөтөлбөрүүдэд Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөр магадлан ажлыг амжилттай зохион байгуулж 2011 онд дээрх хөтөлбөрүүд БМИҮЗ-р магадлан итгэмжлэгдсэн. Байнгын БМИҮЗ-р магадлан итгэмжлэлд ордог.
Үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн төгсөлтийн өмнөх сургалтын хөтөлбөрүүд:
- Шүдний технологи
- Эх баригч
- Лабораторийн техникч
- Эм найруулагч
- Сувилахуй
- Ерөнхий мэргэжлийн эмч бэлтгэх сургалтын хөтөлбөр
- Нийгмийн эрүүл мэндийн судлаач
- Уламжлалт анагаах ухааны эмч
- Нүүр ам судлалч их эмч
Олон улсын хэмжээнд хөндлөнгийн үнэлгээ хийлгэсэн төгсөлтийн өмнөх сургалтын хөтөлбөр:
- Ерөнхий мэргэжлийн эмч бэлтгэх сургалтын хөтөлбөр
Судалгаа шинжилгээний тэргүүлэх чиглэл:
- Сургалтын бодлогын шинжилгээ
- Сургалтын хөтөлбөр боловсруулах
- Сургалтын хөтөлбөрийн болон оюутны үнэлгээ
- Сургалтын технологийн шинэчлэл
- Багшлах боловсон хүчний хөгжил
Харилцах хаяг:
ЭМШУИС-ийн Сургалтын Бодлого, Зохицуулалтын газар
С.Зоригийн гудамж-3, Ш/Х-48/111
Улаанбаатар хот 210648, Монгол Улс
Утас: 976-11-312059 976-11-323052
Имэйл: edupm@hsum-ac.mn
Вэб хуудас: http://www.hsum-ac.mn/
No comments:
Post a Comment